Link to USAID Website
Top image with project title
Home page The Project Assistance to business Documents Contact us
Хайлт 
хийх 
 
Link to USAID Website
Mongolian photo collage
Whats new
  

2009, 12 сар
ЭЗБШӨЧ ТӨСЛИЙН ЦУВРАЛ МЭДЭЭ

2009, 5 сар
Эрчим хүчний зохицуулах газарын үйл ажиллагааны 2008 оны үнэлгээ

2009, 1 сар
"Дунд орлоготой орнуудын төр хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгцээ шаардлага, бүтэц, зохицуулалт" илтгэл

2009, 1 сар
"Төр хувийн хэвшлийн түншлэл" илтгэл

2008, 11 сар
"Санал болгож буй Монгол улсын Төвийн эрчим хүчний системийн цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн загвар" тайлан

2008, 8 сар
"Замын-Үүд дэхь шалган нэвтрүүлэх боомтын хяналтын талбай, хяналтын байгууламжууд, холбогдох дэд бүтэц" тайлан

2008, 10 сар
"Монгол улсад нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг зөвшөөрөх, түүнийг бүртгэх, хянах ажиллагааны бодлого, зохицуулалт, дүрэм журмыг шинэчлэх тухай Монгол улсад нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг зөвшөөрөх, түүнийг бүртгэх, хянах ажиллагааны бодлого, зохицуулалт, дүрэм журмыг шинэчлэх тухай" тайлан

 

 

 

Who is in town
 
Larry Jensen
Accounting and Financial Consultant
23 Nov 2009- 31 Mar 2010

Walter Silva,
Banking sector STTA
20 Dec 2009- 30 Jun 2010

Rebecca Darling,
Policy advocacy specialist
18 Jan- 30 Jul 2010

Charles Weiner
Civil Aviation Specialist
18 Feb- 18 Mar 2010

 
 

Support

Хэрвээ та манай вабсайтыг vзэхэд алдаа гарч байвал єєрийн компьютерын програм хангамжийг шинэчлэнэ vv.
- Windows Update
- Adobe Acrobat татах
Вэбмастертай дараахи хаягаар хандана уу:
webmaster@eprc-chemonics.biz

 

Articles

Хэрэглэгчийн цахилгаан, дулааны шинэ тариф

Эрчим хүчний зохицуулах газрын (ЭХЗГ) энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолын дагуу 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахилгааны үнэ 28 хувь, дулааны үнэ 39 хүртэл хувиар тус тус нэмэгдэхээр боллоо. Уг тогтоолын дагуу цахилгааны өссөн шатлалтай тарифыг нэвтрүүлж, шөнийн тарифыг шинэчилжээ. Цахилгааны хэрэглээ шөнийн цагт бага байдаг учраас тарифыг доогуур тогтоодог . Тарифын шинэ загвар нь шөнийн тарифыг хамгийн доод буюу суурь үнийн түвшинд хүргэж нэмэгдүүлэх замаар цагийн ялгавартай тарифыг боловсронгуй болгон улмаар эрчим хүчний хэмнэлт, эрэлтийн талын менежментийг хэрэгжүүлэх үүднээс цахилгааны тарифыг шат дараатай нэмэгдүүлэх шинэ аргачлалыг нэвтрүүлэх замаар төлбөрийн чадвар муутай эмзэг бүлгийнхнийг үнийн өсөлтөөс хамгаалах юм.

Хэрэглэгчийн цахилгааны шатлалтай тарифын дагуу сард 150 кВт хүртэл цахилгаан хэрэглэдэг хэрэглэгчид нэг кВт.ц тутамд 60 төгрөг, 250 кВт.ц хүртэл хэрэглээтэй хэрэглэгчид 64 төгрөг, сард 250 кВт.ц дээш хэрэглээтэй хэрэглэгчид нэг кВт.ц тутамд 68 төгрөг төлөх болж байна. Цахилгааны ижил хэрэглээтэй гэр хорооллын хэрэглэгчдийн хувьд сарын шаталсан тарифаар нэг кВт.ц тутамд 58, 62, 66 төгрөг тус тус төлнө. Өөрөөр хэлбэл сард 150 кВт.ц-аас бага цахилгаан хэрэглэдэг гэр хорооллын хэрэглэгчид сардаа 8700 хүртэл төгрөг төлөх болж байгаа нь орон сууцны оршин суугчдын нэг кВт.ц төлөх төлбөрөөс 2 төгрөгөөр бага байгаа юм.

Цагийн ялгавартай ийм тарифыг нэвтрүүлэх болсон нь цахилгаанаас дулаанд шилжих хөндлөнгийн татаастай холбоотой гэж ЭХЗГ үзэж байна. Харин олон нийтийг инфляцийн өсөлтөөс хамгаалах Засгийн газрын санаачлагыг дэмжихийн тулд Троллейбусны компани, Алтан тариа, Улаанбаатар гурил, Талх чихэр, Атар өргөө компаниудын тарифыг багаар тогтоохоор болжээ.

Хэрэглэгчдийн тарифыг нэмэгдүүлсэн явдал нь Төвийн эрчим хүчний системийн таван ДЦС-д тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх анхны арга хэмжээ юм. Сүүлийн үед Багануурын нүүрсний үнэ 29.6, Шарын голынх 27.3, Шивээ-Овоогийнх 34.1 хувиар нэмэгдсэн, мөн зарим сумдыг цахилгаанаар хангах өргөтгөлийн ажлууд хийгдэж байгаа нь санхүүгийн хүнд байдалд хэдийнээ ороод байгаа эдгээр цахилгаан станцуудыг улам бүр хүндрүүлж байна.

Хэрэглэгчийн цахилгаан, дулааны одоогийн тарифыг үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээнд тогтоогоогүй бөгөөд энэ хоёр үйлчилгээг аль болох зохистой түвшинд үзүүлэхийн тулд хөндлөн татаасыг ашиглаж байна. ЭХЗГ-аас саяхан баталсан өссөн шатлалтай тарифаар бага орлоготой хэрэглэгчдийн тарифыг багаар тогтоосон боловч үзүүлж буй үйлчилгээний зардал болон илүү өндөр орлоготой хэрэглэгчдийн төлж буй төлбөр хоорондын зөрүүг багасгахад чиглэсэн алхам боллоо. Ерөнхийдөө үйлчилгээний зардлыг нөхнө гэвэл бодит тарифыг дунджаар 60 хувиар нэмэх шаардлагатай байгаа юм.

ЭХЗГ-аас цахилгаан, дулааны үнэ тарифыг зохистой болгох талаар авсан эдгээр арга хэмжээ нь тус газар болон ЭЗБШӨЧ төслийн хамтран боловсруулсан Хэрэглэгчийн тарифыг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь байв. Энэхүү төлөвлөгөө нь 2012 он гэхэд хэрэгжиж дуусах бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд хэрэглэгчийн тогтмол хураамж, чадлын тарифыг нэвтрүүлэх, ачааллын талаар судалгаа хийх, хөндлөнгийн татаасыг багасгах, зардал нөхөх хэмжээнд тариф тогтоох, хэрэглэгчийн ангиллыг хянах зэрэг үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар хэрэглэгчийн тарифын загварыг улам боловсронгуй болгох арга хэмжээнүүд багтжээ.

Хэрэглэгчийн өссөн шатлалтай тарифын бүтцийг хэрэглэгчийн ангилал, бүсээр харуулсан дэлгэрэнгүй мэдээллийг ЭХЗГ-ын дараах вэбсайтаас үзнэ үү: http://www.era.energy.mn/mon/index.php.


Нүүр Төслийн
тухай
Бизнесийн
сан
Тайлан
мэдээлэл
Харилцах English
  Зохиогчийн эрх © 2004-2010. ЭЗБШӨЧ төсөл. Хуулиар хамгаалсан.
  Бидэнтэй харилцах : postmaster@eprc-chemonics.biz