|
Chemonics International Inc.
http://www.chemonics.com
Кемоникс нь 30 жилийн ємнєєс эхлэн Афганистан, Камерун зэрэг дэлхийн алслагдсан олон улс оронд vйл ажиллагаагаа явуулж байгаа бєгєєд одоогоор дэлхийн таван тивд олон улсын хєгжлийн бvх чиглэлээр тєсєл хэрэгжvvлж байна . Yvнд:
Єнєєдєр Сенегалд мянга мянган жижиг зээл авагчдад олгох зээлийг нэмэгдvvлэх зорилгоор манай 2000 чадварлаг мэргэжилтнvvд зээлийн холбоонд зєвлєгєє єгєн хамтран ажиллаж байхад Филлипинд сvрьеэгийн эсрэг эмчилгээний янз бvрийн хувилбаруудыг хэрэглэж байна. Мєн Египтэд ажиллаж буй инженерvvд автомашинаас бохирдож буй Каирын агаарын бохирдолтыг багасгах шинэ технологийг нэвтрvvлээд байна. Yvнээс гална Болив улсад ойн мэргэжилтнvvд байгаль орчны тухай хуулийг боловсруулахад туслалцаа vзvvлж байна.
Эрхэм зорилт
Бие даан амьдарч, vр бvтээлтэй, эрvvл аж тєрєхєд хvмvvст тус дєхєм болохуйц бодит єєрчлєлтийг хийх.
Бидний vйл ажиллагаа
Кемоникс нь АНУ-ын Олон Улсын Хєгжлийн Агентлагтай гэрээгээр ажилладаг бєгєєд бусад хандивлагчидтай хоёр талын болон олон талт гэрээний дагуу vйл ажиллагаагаа явуулдаг. Менежмент, текникийн туслалцаа, судалгаа шинжилгээ, сургалт зэрэг чиглэлээр бид vйлчилгээ vзvvлдэг бєгєєд харилцаа холбоо, буцалтгvй тусламжийн зохицуулалт, техник тоног тєхєєрємжийн хангамж болон vйл ажиллагааны мониторингийн чиглэлээр мэргэшсэн ажлын туршлагатай бєгєєд эдгээр салбарт 90 гаруй улс оронд тєсєл хэрэгжvvлж байна.
Yvнээс гадна тус компани нь АНУ-ын олон улсын туслалцааны хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэдэг. Тусламж vзvvлдэг бусад байгууллагуудтай хамтран дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг бэхжvvлэхэд олон улсын хєгжлийн чухал vvрэг ролийн талаар баримталж буй бидний зарчмыг баталгаажуулахын тулд эвсэл байгуулан ажиллаж байна. Бидний тvншээр хєгжлийг дэмжигч янз бvрийн байгууллага, хvмvvс, хувийн сайн дурын байгууллага болон АНУ-ын компаниуд ажилладаг.
Єндєр ур чадвар , шударга ёс
135 оронд нэвтрvvлсэн бидний туршлага янз бvрийн асуудлаар гарах аливаа шийдвэрийг vнэлж байхыг сургадаг билээ. Иймд нарийн тєвєгтэй нєхцєл, байгууллагуудын олон янзын санал, дуу хоолой, мєн олон салбарыг нэгтгэсэн стратеги байдгийг бид ойлгож, хvлээн зєвшєєрдєг. Бидний энэ хандлага нь хєгжлийг дэмжих аливаа асуудлыг зєвєєр шийдвэрлэх хамгийн vр дvнтэй арга мєн гэдгийг батлаж байдаг.
Кемоникс компаний хамт олон бид эдгээр зарчмыг баримталж буй нь салбартаа тэргvvлэх байр суурийг эзлэхэд тус дєхєм vзvvлдэг юм. Олон талын мэдлэг, ур чадвар, туршлагатай манай баг дараах vнэт зvйлсийг эрхэмлэн баримталдаг. Yvнд:
Мэдлэг туршлагаа солилцох заншил
Манай шинжээчид техник, менежмент болон соёлын салбарт vйл ажилаагаагаа явуулж, мэдлэг туршлагаа солилцох сайхан заншлыг бий болгоод байна. Удирдах тєвєєсєє эхлээд гадаадад байрлаж буй тєвvvд, мєн шинэ ажилтнаас эхлээд удирдах албан тушаалтнуудыг хамарсан сvлжээнд бид багаараа нэгдэн орж, мэдээлэл солилцон, мэдлэгээ дээшлvvлэхийг зорьж ажилладаг.
Манай сvлжээний гишvvд нvvр тулан бие биентэйгээ уулзаж ярилцахаас гадна бага хурал, нийтлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслэл болон вэб хуудсаар дамжуулан:
Шуурхай vйлчилгээ
Кемоникс нь vйлчилгээний чанарыг сайжруулж шуурхай болгохын тулд байнга хєрєнгє оруулалт хийдэг. Шинэ санаачлагууд нь бизнес, санхvvгийн менежментийн системийг вэбд нэгтгэх, мєн тус компаний ажилтан, vйлчлvvлэгчид, тєслийн vр дvн хvртэгчид мэдлэг туршлагаа солилцоход чиглэдэг болно.
Шинээр хєрєнгє оруулах нь нэгэнт бvрэлдэн тогтсон технологи, менежмент, ажилтнуудад зориулсан сургалтын хєтєлбєрийг улам боловсронгуй болгох vйл ажиллагааг эрчимжvvлдэг. Кемоникс нь ажилтан шалгаруулж авах , ажлын тєлєвлєгєє боловсруулахаас эхлээд мониторинг, хяналт шинжилгээ хийх хvртэл тєслийн менежментийн бvх шатанд салбартаа тэргvvлж буй тогтолцоотой компани юм.
Хэдий тус компани нь ашгийн тєлєє боловч бид єндєр ур чадвар, vнэт зvйлсийг эрхэмлэн, vйл ажиллагааны єндєр стандартыг тогтоосон билээ. Хамгийн vр дvнтэй шийдэл гаргаж байгаа нєєцийг бvрэн ашиглахад шинэ хандлагаар ханддаг.
Кемоникс компанийг тоогоор илэрхийлвэл
Єдєр бvр, дэлхийн єнцєг бvрт бидний ажлын vр дvнг харж болно. Бидний хvчин чармайлтын vр дvнд:
|